Зурхайч

Зурхайч

Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2026 оны 10 сар

Зурхайч (zurhaich.com)-ийн үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Үйлчилгээний тухай

Зурхайч таны төрсөн өдрийн мэдээлэлд үндэслэн зурхайн бэлгэдлийн тайлан, заяаны ханийн харандаан хөргийг бэлтгэж хүргэдэг цахим үйлчилгээ. Эхний тайлал үнэгүй.

Багцууд

  • I багц · Танихын учир — 19,900₮: бичгэн тайлан.
  • II багц · Тэр хүний төрх — 49,900₮: I багцын агуулга, заяаны ханийн харандаан хөрөг, нэмэлт бүлгүүд.
  • III багц · Хоёр хүний зам — 99,900₮: II багцын агуулга, хамтын амьдралын бүлгүүд, болгоомжлох ханийн хөрөг.

Авсан тайлангаа дээд багц руу тухайн багцын үнийн 50%-иар ахиулж болно. Өмнө авсан бүлгүүд тань хэвээр хадгалагдана.

Зугаа цэнгэлийн зорилго

Тайлан, хөрөг нь зугаа цэнгэл, өөрийгөө танин мэдэх зорилготой. Эмнэлгийн, хууль зүйн, санхүүгийн болон бусад мэргэжлийн зөвлөгөө биш бөгөөд үр дүнг бодит баталгаа гэж үзэхгүй.

Төлбөр ба хүргэлт

Төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц тайлан бичигдэж эхэлнэ. Бэлэн болмогц тайлангийн хуудас нээгдэж, холбоос нь таны утсанд SMS-ээр ирнэ. Төлбөр төлсөн утасны дугаараараа Авсан зурхайгаа шалгах хуудаснаас хүссэн үедээ дахин нээх боломжтой.

Цахим бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан тайлан бэлтгэгдсэний дараа төлбөр буцаалт хийгдэхгүй.

Оюуны өмч

Сайт дахь зураг, бичвэр, дизайн нь Зурхайчийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Хариуцлагын хязгаарлалт

Үйлчилгээг ашигласнаас үүдэн гаргасан шийдвэр, үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Холбоо барих

Асуулт байвал Зурхайчийн Facebook хуудсаар холбогдоорой.

Зурхайч

Хайрын түүх бүгд өөр.

Авсан зурхайгаа шалгах
Нүүр хуудасҮйлчилгээний нөхцөлНууцлалFacebook
© 2026 ZURHAICH.COM